Үлгэр
Хүн санаа
Нэгэн өвгөн 2 хүүгийн хамт амьдардаг байв. Хүүхдүүд нь том бол эрийн цээнд хүрэхэд эцэг нь хүүхдүүддээ хандан: За одоо та 2-н ажил хийж амь зуух цаг боллоо. Өөрсдөө юу хийхийг хүсэж байна вэ гэв. Хүүхдүүд нь ямар ажил хийхээ мэдэхгүй байсан тул аав нь 2 хүүгээ дагуулан газар газраар явж хүмүүс юу хийж амьдарч байгааг харуулахаар явжээ.дэлгэрэнгүйЦуутын цагаагч гүү цолмон цоохор унага, далан хоёр ижил сүрэг, дархан хул азаргатайгаа үзэсгэлэнт ногоон хөндийдөө идээшлэн бэлчдэг байжээ. Гэтэл нэгэн зун үзэсгэлэнт ногоон хөндий, өргөн тал нутагт нь ган гачиг болж өвс ногоо ургасангүй.Тэгэхээр нь цуутын цагаагч гүү далан хоёр ижил сүрэг, дархан хул азрагатайгаа хамт нутгаасаа гарч гурван жилийн газар өвсний шимийг хөөн алсын аянд гарчээ.Тэгж явсаар тэд өвс ногоо тэгширсэн үзэсгэлэнт нутагт ирцгээв. Тэд тэнд нутаглаж усны сайнаар умдаалж, өвсний сайныг идэж, хужрын сайныг долоон хөөцөлдөн тоглодог байлаа.
Эрт урьдын цагт эрх танхил долоон ишигтэй эелдэг сайхан ааштай нэгэн ямаа байжээ. Түүнд нялх хонгор ишигнүүдээс нь өөр нандин эрдэнэ үгүй гэнээ.
Ямаа нэгэн удаа өвсний шимтэй, усны тунгалагт идээшлэхээр явахдаа ишигнүүдээ дуудаад:
- Энхрий үрс минь ээж нь явлаа. Хүүхдүүд минь чононоос болгоомжлоорой. Араатан чоно ороод л ирвэл арьстай үстэй чинь залгичихна шүү. Хорлолтой тэр амьтан ямар ч дүрд хувирчихсан байж мэднэ. Хууртав аа! Тэр хахир бүдүүн дуутай, хар саарал хөлтэй гэдгийг та нар мэднэ шүү дээ гэж хэлжээ.
Эрт урьдын цагт элбэг хангалуун амьдралтай, элгэмсэг сайхан сэтгэлтэй тариачин эр, эм хоёр байж гэнэ. Нэгэн үдэш тариачин эр галаа засан хөгжөөж ганц нэг мод хийнгээ:
- Айл хөршүүдэд маань хүүхдийн дуу цангинаж байхад бидэнд л үр хүүхэд заяахгүй юм даа гэж хэлж гэнэ.
Эхнэр нь түүний хэлэхийг сонсоод:
- Тийм ээ. Хувь заяа бидэнд хуруухан чинээ ч гэсэн үр хүүхэд заяавал юутай их аз жаргал вэ? Түүндээ бид хичнээн их хайртай байх бол! гэжээ.
Гэтэл удалгүй эхнэр нь жирэмсэлж долоон сарын дараа хүү төрүүлж гэнэ. Хүү нь эрүүл саруул, эгдүүтэй хөөрхөн атлаа хуруун чинээхэн биетэй юмсанжээ.
Ээж, аав хоёр нь “Үнэхээр л бидний хүссэнээр заяажээ. Үр хүүхэдтэй болж түүнийгээ хайрлаж энхрийлэх ямар сайхан юм бэ? хэмээн баяр хөөр болж хүүдээ Эрхийхэн гэдэг нэр өгч гэнэ.
Сар жил өнгөрөвч Эрхийхэн хүү өсөж том болсонгүй. Сая төрсөн юм шиг л бяцхан хэвээр байх юм гэнэ. Харин тэр нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай, ухаалаг, сэргэлэн хүү байжээ.
Нэгэн удаа тариачин эр түлээ бэлтгэхээр явахдаа:
- Араас минь морин тэрэг аваад ирэх хүн байдаг ч болоосой хэмээн амандаа үглэжээ.
Эртээ урьдын цагт нэгэн энхрий бяцхан охин байжээ. Бяцхан охиныг харсан бүгд л баясаж хөөрөн өхөөрдөнө. Харц нь гэрэлтэж хацар нь бумбайсан эгдүүтэй хөөрхөн ач охиндоо эмээ нь бүр ч их хайртай. Ач охиноо гэхээр л баяр хөөр болон өгөх бэлэглэх юмаа олж яддаг гэнээ. Эмээ нь нэгэн удаа ач охиндоо улаан хилэн малгай бэлэглэжээ. Малгай нь түүнд зохисон гэдэг гайхалтай. Энэ өдрөөс хойш охин улаан малгайгаа үргэлж өмсөж явдаг болжээ. Ингээд л түүнийг бүгдээрээ Улаан малгайт хэмээн дуудах болж гэнэ.
Эрт урьд цагт нэгэн цэрэг эр “Нэг хоёр, Нэг хоёр....” хэмээн гараа хаялан тоостойхон замаар торолгүйхэн алхаж явав гэнэ. Аргагүй шүү дээ, тэр цэрэг аян дайнаас харьр яваа юм чинь. Гэтэл замд нь доод уруул нь энгэрээ бүрхэн унжсан үзэшгүй муухай царайтай эмгэн шулам тааралдаж гэнэ. Тэр эмгэн :
-Урт сэлэмтэй, уужим үүргэвчтэй цэрэг эрийн амрыг эрье. Харваас чи эрэлхэг эр байна. Ханатлаа цэнгэж, хагартлаа баяжих мөнгө чамд хэрэгтэй байгаа биз дээ гэж гэнэ. Цэрэг ч:
- Тэгэлгүй яах вэ, тэр их мөнгө чинь тэгээд хаана байгаа юм бэ? гэж асуужээ.
Эрт урьд цагт нэгэн тосгонд Клаус нэртэй хоёр хүн амьдарч байжээ. Тэдний нэг нь дөрвөн морьтой, нөгөө нь ганцхан морьтой юмсанжээ. Дөрвөн морьтойг нь их Клаус, ганц морьтойг нь бага Клаус гэнэ. Бага Клаус долоо хоногийн зургаан өдөр ганц мориороо их Клаусын газрыг хагална. Хариуд нь долоо дахь өдөр түүний дөрвөн морийг авч өөрийнхөө талбай дээр ажилладаг байв.
Эрт урьд цагт эмгэн, өвгөн хоёр байж гэнэ. Өвган нэг өдөр гөрөөлж явтал бар хүрч ирээд:
- Чамайг иднэ гэв. Өвгөн:
- Эхлээд хоёул эр чадлаа үзье. Тэгээд дийлсэн нь дийлдсэнээ идье. Маргааш эндээ уулзаж чулуунаас шүүс гартал атгая гэв. Бар ч “За тэгье” гээд явжээ. Өвгөн гэртээ ирж эмгэндээ бар тэгж тэгж хэллээ. Би тэгж хэллээ гэж. Эмгэн нь:
- За тэгвэл одоо очоод хайран дотор өндөг хийгээд далдал. Маргааш очоод тэднийг хага атга гэв.
Маргааш нь өвгөн бар хоёр болзоот газар уулзаад өвгөн нуусан өндөгнүүдээ гаргаж ирэн шүүсийг нь гоожтол атгаж. Бар чулууг үйртэл атгасан боловч шүүс гарсангүй. Ингээд бар өвгөнтэй ахиж хүчээ үзэхээр болж:
- Өвгөн, өвгөн! Маргааш өглөө ургахын улаан нарнаар уулын модыг хуга цохъё гэж хэлжээ. Өвгөн гэртээ ирээд болсон явдлыг эмгэндээ хэлтэл эмгэн нь:
- Орой очоод хэдэн мод хөрөөдчих. Маргааш өглөө хөрөөдсөн модоо түлхээд түлхээд унагачих гэж зааж өгчээ. Тэгээд маргааш өглөө нь өвгөн бар хоёр ахин хүчээ үзэж, уулын модыг унагааж гарчээ. Өвгөний түлхсэн мод тэв тэгшхэн, барын алгадсан мод салбархай, далбархай байсан учир бар өвгөнийг үнэхээр илүү их хүчтэй юм байна гэж боджээ.
Эрт урьд цагт энэ дэлхий дээр хон хэрээ орой дээрээ гурван өдтэй байж гэнэ. Тэр өднөөс нь солонгон гэрэл цацарч, сайхан дуу гардаг байжээ. Гэтэл шаазгай нэгэн удаа хэрээтэй учраад:
- Хоёулаа үүр засаж, хамт сайхан амьдаръя! хэмээн өгүүлсэнд хон хэрээ ихэмсгээр:
- Би өтгөн сайхан өдтэй тул үүр надад хэрэгүй гэж түүнд хариулж гэнэ.
Эрт урьд цагт Арсландай мэргэн хаан гэж байж гэнэ. Тэр хааных адуугаа хонхор дүүрч байвал бүрэн, хонхор дүүрэхгүй бол дутуу байна гэж үздэг байжээ. Бас ардаг хүрэн морьтой юмсанжээ.
Гэтэл нэг өдөр адуу нь хонхор дүүрэхгүй байв гэнэ. “Ямар учраас ийм болов?” гэж бодтол гурван чоно идэж гэж санаад, хүрэгч гүүнээс гарсан хүрэн мориороо тэр гурван чоныг хөөж алах гээд явтал нэг чоно нь нөгөө хоёртоо ийн хэлэв гэнэ.