Математик
Математикийн бодлогыг цээжээр бодож сургах программ

Үр дүнгээ чанараар болон хугацаагаар харж хэвлэж авч болно.
дэлгэрэнгүй
Математикийн тухай
Математик (Грекээр: μάθημα, англиар: mathematics, оросоор: математика) нь тоо хэмжээ, бүтэц, огторгуй, өөрчлөлт зэрэг ойлголтууд дээр төвлөрсөн мэдлэгийн цогц, мөн тэдгээрийн тухай судалдаг шинжлэх ухаан юм. Бенжамин Пиерс математикийг "зайлшгүй дүгнэлтүүдийг гаргадаг шинжлэх ухаан" хэмээсэн. Линн Стийн ба Кейт Девлин нар математик нь зүй тогтлын шинжлэх ухаан бөгөөд тоонууд, огторгуй, шинжлэх ухаан, компьютер, эсвэл хийсвэр зүйлүүдэд зүй тогтлуудыг эрдэг гэж үзсэн.
Шатар ба Монгол оюун

Тэнэгдүү хүмүүс шатар тоглодоггүй юм билээ. Өнгөц сэтгэдэг, хөнгөмсөг хүмүүс бас шатраас холуур явдаг. Тэгэхээр шатар нь хүний оюуныг шалгах гойд хүчтэй хэрэгсэл гэдэг нь илэрхий юм. Шатар хүний оюуныг шалгана ч, бас хөгжүүлнэ ч. Шатар сайн тоглодог хүмүүс сүрхий оюунлаг-ончтой сэтгэдэг, гайгүй IQ -тэй болох нь мэдрэгддэг. Тэд шатар тоглосоор оюунаа хөгжүүлсэн байх. Бас угаасаа оюунлаг төрсөн болохоороо шатар сонирхож тоглосон биз.
дэлгэрэнгүй