Мэргэжил бүхэн сайхан
Монгол улсын топ 10 мэргэжил

Хэрэв санхүүгийн салбар хямраагүй бол манай барилгынхан одоо байгаагаасаа ч илүү бүтээмжтэй байх байсныг өөрсдөө өгүүлдэг. Нүдний өмнө харсаар байтал сүндэрлэцгээж буй байшин барилгууд архитекторчдын уран санаанаас үүдэн цогцолдог.Мэргэжилдээ эзэн болсон архитекторчдын цалин хөлс ч чамгүй бөгөөд барилгын компанидаа удирдах түвшний статустай, мөн тодорхой төслүүдэд голлох үүрэгтэй.
2 Төсөвчин
Санхүүгийн салбарын ажил мэргэжлүүдийн дотроос "бизнес харилцаа”-нд хамгийн түрүүнд орсон нь төсөвчид.Энэ нь тэдний ажил, үйлчилгээний үнэлэмжийг багагүй өсөн нэмэгдэхийн угтал нөхцөл болсон юм. Одоо томоохон төслүүдийн төсөв зохиох ажилд хөрөнгө оруулагчид гар татахаа больжээ.
3 Геологич
Хөдөө хөхөрч, гадаа ганддаг хүндхэн нөхцөлтэйд орох геологичид уул уурхай зонхилсон эдийн засагтай манайх шиг оронд тэртэй тэргүй "бриллиант” байх нь ойлгомжтой. Орд илэрцийг олж нээхээс гадна, олсон хүдрийн биетийнхээ агуулгыг тодорхойлох, судал сувгийг зааж зурахаас эхлээд компанидаа оруулдаг тэдний үр ашиг их.
Физикчийн мэргэжил

Францын суут математикч, онолын физикч, философич эрдэмтэн Анри Пуанкарьегийн (1854-1912) хэлснээр “Судлаачид байгалийг ашгийн төлөө судалдаггүй, тэд байгалийн гоо сайхныг ойлгож сэтгэлийн таашаал авах гэж судалдаг. Хэрэв байгаль гоо сайхангүй байсан бол түүнийг танин мэдэх нь сонин биш, хэрэв байгалийг танин мэдэх нь сонин биш бол амдрал өөрөө сонин биш байх байсан.”
Олон физикчдийн хувьд ийм танин мэдэх эрмэлзэл ажиллах гол шалтгаан болдогч тэд мөн хүн л юм хойно тэдний физикч болоход нөлөөлсөн бусад сэдэл шалтгааны тоо бүх физикчдийн тоогоор хэмжигдэх нь тодорхой. Хэрэв та физикийг сонирхож байгаа бол мөн өөрийн гэсэн шалтгааныг бий болгож авах цаг. Үүний тулд физикийн мэргэжилтэй хүмүүстэй уулзаж, физик болон ерөнхий шинжлэх ухааны талаар уншиж эхлэх хэрэгтэй. Физикийн талаар ерөнхий ойлголттой болсны дараа манай оронд болон дэлхий дахины хэмжээнд физикийн ямар ямар салбар түлхүү хөгжиж буйг сонирхож, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, судалгаа хийдэг газруудтай танилцаж болно. Мөн магистр ба докторын сургалт явуулдаг дээд сургуулиудыг мэдэж авч, үйлдвэрлэлд физикийг яаж ашигладгийг сонирхож эхлэхэд илүүдэхгүй.
Би авто замын инженер мэргэжилтэй
Би авто замын инженер мэргэжилтэй. Намайг энэ мэргэжлийг эзэмшихэд миний нагац ах их нөлөөлсөн дөө. Ахыг минь З.Болдбаатар гэдэг салбартаа жижиг Болдоо гэж нэрлэгддэг бас л Авто замын инженер мэргэжилтэй мэргэжилдээ сайн, улсдаа хийж бүтээсэн зүйл ихтэй, олонд нэр хүндтэй мундаг инженер байдаг юм. Намайг 10 төгсдөг жил анх Эрдэнэ зам гэдэг компанид ах минь Туслах ажилчингаар оруулж өгсөн юм. Би замын чулуу түүгч, гадас зоогч гэх мэтийн бүхий л төрлийн хар бор ажлаас ажлын гараагаа эхлэж байлаа. Ахаа дүү нь таныхаа ачаар ЗАМЫН БУЯНГ ХҮРТЭЭД САЙН ЯВЖ БАЙНАА, ДҮҮ НЬ ТАНИЙХАА ЗАСЧ ӨГСӨН ЗАМААР СААДГҮЙ ЗОРЧИЖ ЯВНАА БАЯРЛАЛАА гэж хэлье. Анх удаа хөдөө ажиллаж үзэж байгаа надад замын ажил их таалагдсан учир хойтон нь буюу 2009 онд би Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Авто замын инженерийн ангид орж суралцсан юм. Их сургуульд суралцаж байх үедээ зуны амралтаар дандаа л Эрдэнэ зам компанидаа ажилладаг байлаа. Энэ компаниас их ч юм сурсан даа.